НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 98 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО ЗОРИЛТ
Боловсрол шинжлэх ухааны яам болон нийслэлийн боловсролын газраас дэвшүүлсэн боловсролын салбарын зорилго зорилтын хэрэгжилтийг хангаж, БГД-ийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ”Баянгол – Чадварлаг багш”, “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын үйл ажиллагааг танхимын болон зайн хэлбэрээр тасралтгүй зохион байгуулах сурах үйлийг дэмжиж чадварын хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний хөгжил төлөвшил, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх
Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үед сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх бэлэн байдлыг хангаж, сургалтыг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр хүүхдийн сурах үйл, оролцоог дэмжин тэгш хүртээмжтэй, чанартай зохион байгуулах;
- Багш сургалт, үйл ажиллагааныбэлтгэлийг сургалтын хэлбэрээс үл хамааран чанартай бэлтгэж, үр дүнтэй хэрэгжүүлэх;
- Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцааг хүүхэд асуудалд бүтээлчээр хандах, учир шалтгааныг эрэлхийлэх, дүн шинжилгээ хийх,шинэ санаа, шийдэл гаргах. асуудал шийдвэрлэх гэх зэрэг суралцах идэвхтэй үйлийг дэмжсэн арга зүйг хөгжүүлэхэд чиглүүлэх.
- Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих, тэдний мэдээлэл харилцаа, холбооны технологийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаагзохион байгуулж, хүний нөөцийг чадваржуулах, заах аргын нэгдэлээр хамтран цахим сургалт, хэрэглэгдэхүүн бэлтгэн туршиж сайжруулах;
- Удирдах арга барил, манлайллын ур чадварыг дээшлүүлэх төрөлжсөн сургалтыг үе шаттай хамрагдах.
- Сургалт, үйл ажиллагаандаа өөрийн үнэлгээг хамтын оролцоотой хийж. үр дүнд суурилан хариу арга хэмжээ авах;
- Сургалт, үйл ажиллагаа. хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжихэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА
