Танилцуулга

Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1985 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар тогтоолоор 98 дугаар цэцэрлэг нь анх Октябрийн районы одоогийн Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 280 хүүхдийн цэцэрлэг яслийн комбинат хэмээн нэрлэгдэн анх ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Тус цэцэрлэг нь 100% мэргэжлийн багшаар хангагдсан бөгөөд багш нарын 42% нь магистр, 58% нь бакалавр, 67% нь мэргэжлийн зэрэгтэй олон жил ажилласан дадлага туршлагатай багш нар ажиллаж байна.
Одоо 12 бүлэг 42 багш ажиллагсадтай, сардаа хүүхэд 9450-10100, жилдээ давхардсан тоогоор 78,000 – 80.000 орчим хүүхэд хүлээн авч, жил бүр 120-148 хүүхдийг сургуульд бэлтгэн оруулж байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгчээр:

  • 1985-1986 он Ч.Тунгалаг
  • 1987-1990 он С.Сумъяа
  • 1991-1997 он Ш.Сумъяа
  • 1998-2007 он Г.Цэцэгмаа /БТА/
  • 2007-2014 он Ц.Болормаа /БТА/
  • 2014 оноос Л.Хажидмаа /Боловсрол судлалын магистр, ХХМ/ нар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн Боловсролын Газар, Баянгол дүүргээс дэвшүүлж буй зорилтын хүрээнд цэцэрлэгийн зорилго, зорилтыг дэвшүүлэн, өөрийн цэцэрлэгийн үзэл баримтлалыг тусгасан сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, эцэг эх, олон нийтийн оролцоотойгоор хүүхэд хөгжих таатай орчин бүрдсэн. Сургалт хүмүүжлийн ажлыг чанартай явуулсаны үр дүнд хүүхдийн мэдлэгийн түвшин сүүлийн таван жилийн дунджаар 85-90%-тай байна.